Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 06 сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Булган, Цахир, Хангай сумдын нутгаар 16,9-19,3 градус бусад сумдын нутгаар 19,5- 25,2 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат 37,0 градус,Хотонт,Өгийнуур,Өлзийт сумдад 36,0 градус, Батцэнгэл сумаэнд 35,0 градус, Төвшрүүлэх суманд 34,0 градус бусад сумдын нутгаар 28,0-33,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 1,0- 6,0 градус дулаан байлаа.. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал 6 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Хотонт, Өгийнуур 5 өдөр, Цэцэрлэг, Чулуут, ӨндөрУлаан 3 өдөр, Булган 2 өдөр, Хайрхан суманд 1 өдөр ажиглагдсан ,Хангай,Цахир, Тариат сумдад ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өгийнуур, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Хотонт, сумдын нутгаар 32,0 - 36,0 градус , бусад сумдын нутгаар 26,0 - 29,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө ӨндөрУлаан суманд 69,0 градус, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Чулуут сумдад 67,0 градус, Эрдэнэбулган суманд 66,0 градус, Жаргалант сумдад 65,0 градус, Батцэнгэл суманд 64,0 градус, Хотонт суманд 63,0 градус, Өгийнуур суманд 62,0 градус, Цэцэрлэг, Жаргалант, Булган сумдад 61,0 градус, Цахир суманд 58,0 градус, Хайрхан суманд 50,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 4 градус дулаанаас 1,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан сумдад 10 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Өлзийт, Цахир сумдад 9 өдөр, Эрдэнэмандал, Тариат, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Булган сумдад 8 өдөр, ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2-5 удаа бороо орж, 4,4-45,0 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Тариат суманд 45,0 мм, хамгийн бага тунадас Эрдэнэмандал суманд 4,4 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 5 -22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 22 метр, Цэцэрлэг суманд секундэт 20 м/с, Эрдэнэбулган суманд секундэт 16 м/с ,Өлзийт суманд секундэт 14 м/с, Төвшрүүлэх, Хашаат, Хайрхан сумдад секунтэд 12 м/с,Тариат, Өлзийт суманд секунтэд 14 м/с, Булган суманд секундэт 10 м/с, бусад сумдын нутгаар 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр,Хайрхан суманд 5 өдөр, Өлзийт, Эрдэнэбулган сумдад 3 өдөр, Жаргалант суманд 2 өдөр, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 06 -р сүүлчийн арав хоногт аймгийн нийт нутгаар ургамлын өндөр 3-9 см, ургац 0,1-2,1 ц/га , ургамлын ургалт, зуншлагын байдал нийт сумдын нутгаар гандуу, мал ногоонд цадах боломж муу байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 1-11 ширхэг, Өлзийт, Цэцэрлэг ,Өгийнуур сумдад царцааны хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь ноослох, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа